• Бусад

    ХХААХҮ-ийн сайд Хаянгаагийн БОЛОРЧУЛУУН

    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Хаянгаагийн Болорчулууны намтар

    -       1964 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн.

    -       58 настай

    -       Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.

    Боловсрол:

    -       1982 онд Дорнод аймгийн 10 жилийн сургууль, 1987 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг тус тус төгссөн. Агрономч мэргэжилтэй.

    Ажилласан байдал:

    -       1987-1990 онд Дорнод аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн,

    -       1990-1992 онд Дорнод аймгийн Булган суманд агрономич,       

    -       1992-1997 онд "Хишиг аж ахуй" ХХК-ийн захирал,    

    -       1997-2012 онд "Дорнод гурил" ХХК-ийн захирал,        

    -       2012 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн,

    -       2019 оноос Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байна.

    Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлвэрийн сайдын албан тушаалд томилох үндэслэл:

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгалыг эрчимжүүлэх, эрүүл монгол хүнсээр эх орноо хангах, Атрын дөрөвдүгээр аяныг зохион байгуулах, Дарханы арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, хүнс экспортлогч орон болох зэрэг Засгийн газрын зорилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна.

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...