Ж.Бат-Эрдэнийг ХХААХҮ-ийн дэд сайдаар томиллоо
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар томилгооны асуудлыг хэлэлцэж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг томиллоо.
Дэд сайд Ж.Бат-Эрдэнийн ажилласан байдал, намтрын тухайд:
Төрсөн он: 1969
Төрсөн газар: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум
Ам бүл: Эхнэр хүүхдүүдийн хамт
Мэргэжил, суралцсан байдал:
- 1987 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр дунд сургууль
- 1993 онд Оросын Холбооны Улсын Новосибирск хотын Техникийн Улсын Их Сургуулийг "Системийн инженер”
- 2000 онд ХБНГУ-ын Дортмунд хотын Мэдээллийн технологийн институтийг Мэдээллийн технологийн зөвлөх, удирдлагын ухааны арга зүйч, АНУ-д мэдээллийн аюулгүй байдлын шинжээчээр тус тус суралцаж төгссөн.
- Шинжлэх ухаан технологийн их сургуулийн докторант, хүндэт профессор, Мэдээлэл, холбооны технологийн зөвлөх инженер.
Гадаад хэл: Орос, Англи, Герман
Ажлын туршлага:
- 1993-1996 онд “Аргамаг системс” ХХК-д инженер, программист
- 1996-2003 онд Дэд бүтцийн хөгжлийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
- 2003-2004 онд Дэд бүтцийн хөгжлийн яаманд газрын дарга
- 2004-2011 онд “Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар”- ын орлогч дарга
- 2011-2012 онд “Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар”-ын дарга
- 2012-2015 онд “Монголын харилцаа холбоо” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал
- 2015 -2018 онд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
- 2018 оны 11 сараас 2020 оны 7 сар хүртэл Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх
- 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс Зам, тээврийн хөгжлийн дэд сайд
Гавьяа шагнал:
- 1999 онд Дэд бүтцийн хөгжлийн яамны хүндэт жуух бичиг
- 2002 онд “Онц холбоочин” хүндэт тэмдэг
- 2006 онд Монгол Улсын Төрийн дээд шагнал “Алтангадас одон”
- 2017 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”
А.ЧАНДМАНЬ