Есдүгээр сард инфляц 13.8% болж суларчээ
Инфляцын түвшин энэ 2022 оны есдүгээр сард улсын хэмжээнд 13.8 хувьтай гарсныг Үндэсний
статистикийн хороо мэдээллээ.
Наймдугаар сард инфляц 14.4 хувь байсан юм. Инфляц ийнхүү
13.8 нэгж хувь гарсны 7.7 (55.5%) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс
шалтгаалсан байна.
Есдүгээр сард инфляц 13.8 хувь болоход:
Талх, гурил, будааны үнэ жилийн 21.1% өссөн буюу инфляцад
1.4 нэгж хувь;
Бензин шатахууны үнэ жилийн 26.7% өсөж инфляцад 1.6 нэгж
хувь;
Голлон нөлөөлсөн 10 бүтээгдэхүүний үнийн өсөлт нийт инфляцын
25.3%-ийг тайлбарлаж байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 9 дүгээр сард
өмнөх оны мөн үеэс 13.8 хувиар өсөхөд:
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 17.1 хувь
(мах, махан бүтээгдэхүүн 2.2 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ
25.9 хувь)
- Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.9 хувь
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 17.7 хувь,
- Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн
үнэ дүнгээрээ 12.0 хувь
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ
20.3 хувь
- Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувиар тус тус өссөн нь
голлон нөлөөлсөн байна.
Эх сурвалж: ҮСХ