• Бусад

    ХХААХҮ-ийн дэд сайдаар М.Ганхүлэгийг томиллоо

    Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 383 дугаар тогтоолоор Мөнгөнцогийн Ганхүлэгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар томиллоо.

    М.Ганхүлэгийн товч намтар

    -1990 онд Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн. 32 настай. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.

    Боловсрол

    -2008 онд Хэнтий аймгийн 2 дугаар цогцолбор сургууль,

    -2012 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг бизнесийн удирдлага, маркетингийн менежер мэргэжлээр төгссөн.

    Ажлын туршлага

    -2013-2015 онд "Шинэ дэлхий" телевизэд төлөвлөлтийн менежер

    -2015-2022 онд "Ашидын түүчээ" ХХК-ийн Гүйцэтгэх захирал

    -2020-2022 онд Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны Бүс хариуцсан нарийн бичгийн дарга, МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга

    -2022 онд Социал Демократ Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байна. Улсад 9 жил ажилласан туршлагатай.

    М.Ганхүлэгийг Засгийн газраас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, танхимын зарчмаар ажиллах, удирдан зохион байгуулах ур чадвар, ажил хэрэгч чанарыг үндэслэн уг албан тушаалд томилсон байна.

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...