Цөцгийн тос эсвэл буу хоёрын аль нэгийг Москва сонгох шаардлагатай тулгарна
ОХУ-ын эсрэг авсан хориг арга
хэмжээ үр дүнтэй байна
уу? Тийм ээ, хориг арга хэмжээнүүд
Владимир Путин болон түүний хамсаатнуудад аль хэдийн хүчтэй цохилт өгч эхэлсэн бөгөөд Оросын
эдийн засагт үзүүлэх нөлөө нь цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгдэх болно.
Украины
нутаг дэвсгэр рүү ОХУ түрэмгийлэн
олон улсын хуулийг санаатайгаар зөрчсөн тул Европын холбоо (ЕХ) Москвагийн эсрэг
зургаан багц хориг арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Эдгээр нь одоогийн байдлаар ОХУ-ын
1200 орчим хувь хүн, 98 аж ахуйн нэгж, түүнчлэн Оросын эдийн засгийн нэлээд
олон салбарыг хамарч байгаа юм. Хориг
арга хэмжээг G7-ийн гишүүдтэй хамтран батлан хэрэгжүүлж байгаа дээр нэмээд бусад төвийг сахигч 40
гаруй улс хүлээн авсан эсвэл үүнтэй төстэй арга хэмжээ авч байгаа нь хориг арга хэмжээний үр
нөлөөг улам нэмэгдүүлж
байна.
Бид 2022 оны эцэс гэхэд Оросоос импортлон авдаг нефтийн хэмжээг 90%-иар бууруулсан байх төдийгүй хийн импортоо хурдацтай бууруулсаар байна. Эдгээр шийдвэр маань биднийг Владимир Путины түрэмгийллийн эсрэг улс төрийн сонголтод саад болж байсан хараат байдлаас аажмаар ангижруулж байна. Европ эрчим хүчний хараат байдлаасаа болж хориг арга хэмжээ авч зүрхлэхгүй гэж тэрбээр итгэж байсан байх. Энэ нь Оросын дэглэмийн гаргасан олон буруу тооцооллын хамгийн чухал нь байсан ч байж магадгүй. Мэдээж Оросын эрчим хүчнээс татгалзах нь ЕХ-ны олон улс болон эдийн засгийн нэлээдгүй салбарт хүндрэл учруулах нь тодорхой. Гэхдээ энэ бол ардчилал, олон улсын эрх зүйг хамгаалахын төлөө бидний төлөх ёстой төлөөс. Харин бид бүрэн эв нэгдэлтэй байж эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд хэрэгтэй арга хэмжээг авч байна.
Түрэмгийллийн эсрэг авч буй эдгээр
хориг арга хэмжээ Оросын эдийн засагт үнэхээр нөлөөлж байна уу гэж зарим хүн асууж магадгүй юм. Энгийн
хариулт бол тийм. Орос хэдийгээр их хэмжээний түүхий эд экспортолдог ч нэмүү өртөг өндөртэй өөрсдийн үйлдвэрлэдэггүй олон
бүтээгдэхүүнийг
импортлохоос өөр аргагүй
байдаг. Дэвшилтэт технологийн хувьд Европоос 45%,
АНУ-аас 21% хамааралтай байгаа бол Хятадаас ердөө 11% хамааралтай байна.
Украинд
болж буй дайны нөхцөлд нэн чухал цэргийн салбар дахь хориг арга хэмжээ нь
Оросын Искандер эсвэл KH 101 зэрэг нарийн тусгалтай пуужин үйлдвэрлэх хүчин
чадлыг хязгаарлаж байгаа юм.
Мөн бараг бүхий л гадаадын автомашин
үйлдвэрлэгчид Оросоос гарахаар шийдсэн бөгөөд ОХУ-ын цөөн хэдэн үйлдвэрлэгчийн
автомашин аюулгүйн дэр, автомат хурдны хайрцаггүй худалдаалагдах нь.
Гадаадын
оператор компаниуд газрын тосны
салбарыг нь орхин гарсан бөгөөд хэвтээ өрөмдлөг
зэрэг дэвшилтэт технологигүйн
улмаас хүндрэлд ороод байна. Орос аж үйлдвэрийн салбартаа шинэ дэвшилтийг нэвтрүүлэх боломж
нь хязгаарлагдмал байх магадлалтай юм.
Эцэст нь, агаарын урсгалаа
хадгалахын тулд
үлдсэн онгоцуудаа нисгэхийн тулд дийлэнх агаарын
хөлгүүдээ
эргэлтээс татаж шаардлагатай сэлбэг хэрэгслийг авах хэрэгтэй болно. Үүн
дээр санхүүгийн зах зээлд нэвтрэх эрхээ алдаж, дэлхийн томоохон судалгааны
сүлжээнээс тасарч, бэлтгэгдсэн, өндөр боловсон хүчний цагаачлал нь ихсэж гадаад руу алдаж байна
Хятадаас
Оросын эдийн засагт тавьж буй саналууд бодит байдал дээр хязгаарлагдмал,
ялангуяа өндөр технологийн бүтээгдэхүүний салбарын хувьд хязгаарлагдмал
хэвээр байна. Хөгжингүй орнууд руу гаргадаг
экспортоосоо
ихээхэн хамааралтай Хятадын Засгийн газар өнөөг хүртэл
Орост барууны хориг арга хэмжээг тойрч гарахад тус болоогүй байна. Орос руу чиглэсэн Хятадын экспортын хэмжээ барууны орнуудынхтой зэрэгцэн буурчээ.
Эдгээр
мэдэгдэхүйц бөгөөд өсөн нэмэгдэж буй
нөлөөлөл нь Владимир Путиныг стратегийн тооцооллоо өөрчлөхөд хүргэх болов уу? Магадгүй ойрын ирээдүйд
биш. Түүний
үйлдлүүд үндсэндээ эдийн засгийн логикт захирагддаггүй.
Гэсэн хэдий ч хориг арга хэмжээнүүд
түүнийг аажмаар хүнд байдалд оруулж, тэрбээр цөцгийн тос эсвэл буу хоёрын аль нэгийг сонгох
шаардлагатай тулгарна.
Орос болоод Украины улаан буудай, бордооноос хараат
гуравдагч орнуудын хувьд хүнсний хямрал болох нь тодорхой болоод байна. Бидний хориг
арга хэмжээ ямар ч хэлбэрээр Оросын улаан буудай, бордооны экспортод чиглээгүй. Украины хувьд Хар тэнгисийн бүслэлт
болон Оросын түрэмгийллээс үүдсэн сүйрлээс болж улаан буудайгаа
экспортлох боломжгүй болсон.
Хэрэв бидний авч байгаа хэрэгжүүлж
байгаа арга хэмжээнүүдээс шалтгаалан ямар нэг асуудал
гарвал тэдгээрийг
шийдвэрлэх зохих механизмыг бий болгоход бид бэлэн байна.
Дэлхийн эрчим хүч, хүнсний зах зээлд тулгарч буй
хүндрэлийн хамгийн бодит шийдэл бол дайныг зогсоох явдал юм. Үүнийг Оросын
түрэмгийллийг хүлээн зөвшөөрч бус, Орос Украины нутгаас цэргээ гаргаснаар л
хэрэгжих боломжтой. Улс орнуудын нутаг дэвсгэрийг хүндэтгэх, хүч хэрэглэхгүй
байх нь зөвхөн барууны эсвэл Европын зарчим биш юм. Энэ бол олон улсын хүлээн
зөвшөөрсөн хуулийн үндэс суурь юм. Харин Орос улс үүнийг үл ойшоон дэвсэлж
байна. Ийм зөрчлийг хүлээн зөвшөөрөх нь дэлхийн хэмжээнд хууль эрх зүйн замбараагүй
байдлын үүдийг нээх болно.
Эдийн засгийн харилцан
хамаарал нь олон улсын харилцаа тайван
байх нэгэн зарчим хэмээн итгэж байсан бидний гэнэн бодол үгүй байжээ.
Иймээс ч би бүрэн эрхээ хэрэгжүүлж
эхэлснээс хойш Европ нэгдсэн хүчирхэг
тоглогч болох хэрэгтэй хэмээн уриалж байсан. Украин руу дайрсан явдал нь биднийг уриалгаас үйлдэл рүү шилжүүлж,
өдөөн хатгаланд Европ хариу арга хэмжээ авдаг гэдгийг харууллаа. Бид Оростой дайтахыг
хүсэхгүй байгаа учраас эдийн
засгийн багц хориг
арга хэмжээнүүдийг гол хэрэгсэл
болгон ашиглаж байна. Бидний хариу үйлдэл
аль хэдийн үр дүнгээ өгч эхэлсэн бөгөөд ирэх саруудад илүү их нөлөө үзүүлэх
болно.
Эх сурвалж: Европын холбооноос Монгол Улсад суугаа
Төлөөлөгчийн газар