• Агробизнес

    ЯМААНЫ АЖ АХУЙ, СҮҮ ҮЙЛДВЭРЛЭЛ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

    Монгол Улс НҮБ-ын ХХААБ-д гишүүнээр нэгдэж орсны 50 жилийн ойн хүрээнд Дэлхийн сүүний өдрийг угтан Ази тивийн сүүний түншлэлийн ээлжит хэлэлцүүлгийг “Ямааны аж ахуй, сүү үйлдвэрлэл” сэдвийн хүрээнд 05 дугаар сарын 30-ны өдрийн 14.00-16.00 цагт цахим хэлбэрээр зохион байгуулах юм. 
    Тус арга хэмжээнд Ази тивийн сүүний түншлэлийн гишүүн улс орнууд оролцох бөгөөд Монгол, Энэтхэг, Хятад, Бангладеш, Индонези улсын ямааны аж ахуй, сүү үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, баримталж байгаа бодлого, арга хэмжээ, тулгамдсан асуудал, хөгжлийн боломж, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. 
    Уг хэлэлцүүлгийг Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газраас ХХААХҮЯ, Даян дэлхийн тогтвортой МАА-н хөтөлбөр, ОУ-ын сүүний холбоо, Энэтхэг улсын Ямаа судлалын төв хүрээлэн, Бангладеш улсын МАА-н үйлчилгээний газар, Индонези улсын Үндэсний судалгаа шинжилгээ, инновацын агентлаг, БНХАУ-ын МАА-н ассоциаци, Израйл улсын Сүүний сургуультай хамтран зохион байгуулж буй юм.  
    Хэлэлцүүлэг монгол орчуулгатай явагдах бөгөөд, доорх зүүм линкээр бүртгүүлж оролцохыг урьж байна. https://fao.zoom.us/j/92849924436  (Нууц үг: 12345678)

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...