• Үнэ ханш

    Дөрвөн барааг импортын татвараас чөлөөллөө

    Гаалийн татвараас чөлөөлөх импортын жагсаалтад чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааг орууллаа. Жагсаалтыг Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар баталлаа.

    Үнийн өсөлтөд хариу арга хэмжээ авах зорилгоор УИХ-аас Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2022 оны дөрөвдүгээр сарын 29-нд баталсан. Тус хуулийн хүрээнд элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааны гаалийн албан татварыг 2022 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд чөлөөлж, эдгээр бүтээгдэхүүний хангамж, нөөц, үнийг тогтворжуулах нөхцөл бүрдсэн.

    Импортын гол нэрийн хүнсний гаалийн албан татварыг чөлөөлснөөр импортлогчоос жижиглэн худалдаанд нийлүүлэх цагаан будаа, ургамлын тос, элсэн чихрийн килограмм болон литр тутмын үнэ 4-7 хувиар буурах урьдчилсан тооцоо байна. Мөн хуулийн үйлчлэлийн хугацаанд дээрх бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөц тогтвортой байх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.    

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...