"ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР 2025"-ЫН НАЙМАН ОНЦЛОХ
1. 1. Тэмээний баярт 24.5 мянган хүн оролцжээ
Өмнөговь аймаг соёл, уламжлалаа таниулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэмээний үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор "Түмэн тэмээний баяр"-ыг 26 дахь жилдээ хоёрдугаар сарын 01-нээс 03-нд Даланзадгад суманд зохион байгуулж байна. Тэмээний баярт Өмнөговь, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийн 21 сумаас нийт 24.5 мянган хүн оролцсоны дотор ихэнх нь малчид байв. Мөн 10-аад улсын 100 гаруй жуулчин, аялагчид баярыг сонирхжээ.
2. 2. Өмнөговь аймаг тэмээн сүргийн тоо толгойгоороо улсад тэргүүлдэг
Дэлхийд ховор хоёр бөхт тэмээний цөм нь Монгол Улс гэж хэлж болно. Манай улсын хувьд өнгөрсөн оны мал тооллогоор 480.6 мянган толгой тэмээ тоолуулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.7 мянга буюу 1.4 хувиар өссөн байна. Харин тэмээний тоо толгойгоороо Өмнөговь аймаг улсад тэргүүлдэг. Тус аймаг өнгөрсөн оны жилийн эцэст 148.2 мянган толгой тэмээ тоолуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 8.9 мянга буюу 5.7 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Удаад нь 58 мянган тэмээтэй Дорноговь, 52 500 толгой тэмээтэй Баянхонгор аймаг орж байна.
3. 3. 20 гаруй уралдаан тэмцээн, тоглолт, худалдаа зэргийг зохион байгуулжээ
“Түмэн
тэмээний баяр 2025” наадмаар уламжлал болгон зохиодог "Тэмээтэй сайхан
хос", "Шилмэл буур", "Шилмэл ингэ" шалгаруулах
тэмцээн, “Тэмээн поло” тэмцээний тоглолт, тором, тайлаг тэмээний уралдаанаас
гадна “Тэмээчид дуулж байна” дууны
уралдаан, тэмээний аж ахуйг үйлдвэржүүлэх “Монгол тэмээ-Тогтвортой хөгжлийн боломж” хэлэлцүүлэг, симфони найрал хөгжмийн тоглолт зэрэг 20 гаруй
уралдаан тэмцээн, тоглолт зохион байгуулж өндөрлөж байна.
4. 4. Дулааралтай холбоотой тэмээний баярыг нэг сараар урагшлуулжээ
Урьд жилүүдэд Өмнөговьчууд тэмээний баяраа гуравдугаар сарын эхээр зохион байгуулдаг байсан бол уур амьсгалын өөрчлөлт, дулааралтай холбоотойгоор өнгөрсөн жилээс ийн баяраа нэг сараар наашлуулж хийдэг болжээ.
5. 78.2 сая төгрөгийн борлуулалт хийжээ
5. “Түмэн тэмээний баяр 2025”-д таван аймгийн бизнес эрхлэгч 120 гаруй иргэн, 50 гаруй аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ үзүүллээ. Зөвхөн сүү, цагаан идээ гэхэд л хоёр өдөрт 78.2 сая төгрөгийн борлуулалт хийгээд байна гэж Өмнөговь аймгийн ХХААХҮГ мэдээллээ.
6. Тэмээний төрөлжсөн эмнэлэгтэй болно
6 7. Ээж, хүү хоёр малын сархинагаар хувцас хийж гоёжээ
7. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын малчин Т. Нэргүй, хүү Ө.Батзаяа нар “Түмэн тэмээний баяр”ын 2022, 2023 оны буухиа тэмцээнд дэд байр эзэлж байжээ. Тэд энэ жил анх удаа “Тэмээтэй сайхан хос”-ын тэмцээнд малын сархинаг, үс, ноос, түүхий эдээр хийсэн үндэсний уламжлалт хувцас хэрэглэлээ бэлтгэж өмсөж өрсөлдөж байна. Тэмээнийхээ бүх чимэглэл, гоёлыг өөрсдөө хийдэг аж. Т.Нэргүй гуай “Миний бүтээл, дээл хэрэглэлд бага малын цоохор сархинаг, эсгий, тэмээний ноос орсон. Монгол гутлаа ч цоохор сархинагаар урласан. Бас бага малын шааны яс, тэмээний шилээр хантаазны товч, хэт хутга, гаанс хийсэн. Энэ бүгдийг хийхэд нэлээд хугацаа шаардсан. Тэмцээнд хүүгийнхээ хамт дутуу юмгүй бүрэн дүүрэн оролцож чадлаа. Хүүгийнхээ гутлыг гар зүү ороож урласан. Хүү маань ч өөрөө хийчихдэг. Ач, зээ гээд ураг удмаараа л бүгд үйл урлал хийж байна даа” хэмээн сонирхуулав. Хүү Ө.Батзаяа нь “Ээжийгээ дагаж гар урлалд суралцаж ган элдүүр, ширмэл ширдэг, эсгий бурантаг, зогдор яаж хийхийг суралцаж, үр хүүхдэдээ зааж сургаж өвлүүлж байна. Тэмээгээ алт, мөнгөн эдлэлээр гоёсонгүй. Ээжийнхээ хийсэн урлал, оюун ухаанаа зарж хөдөлмөрлөсөн энэ бүхнийг үнэлүүлэх гэж оролцож байна. Залуу малчдадаа малынхаа түүхийн эд бүрийг боловсруулбал юм болдог гэдгийг хэлмээр байна” гэв.
8. Тэмээний баяртаа ач холбогдол өгсөн гэр бүл
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын тэмээчин С.Батчулуун гуай 80 гаруй настай. Тэрбээр тэмээний баярт буур болон ингэ сойжээ. Өнгөрсөн жилүүдэд “Сайхан хос”-ын тэмцээнд хүүхдүүдтэйгээ оролцож байжээ. Энэ жил сайхан буурын тэмцээнд оролцохоор есөн настай бууртайгаа ирсэн нь энэ. Хүүхдүүдийнх нь дундаас Улсын аварга малчин ч төржээ.