ГЕНЕТИК НӨӨЦИЙН БҮРТГЭЛ, ХЯНАЛТЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭВ
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй “Хүнсний аюулгүй байдал, ургамлын эрүүл мэндийн системийг сайжруулах” төслийн хүрээнд Монгол Улсын Ургамал Газар Тариалангийн Хүрээлэнтэй хамтран Генетик нөөцийн бүртгэл, хяналтын системийг хөгжүүлэх ажлыг эхлүүлэх уулзалтыг энэ сарын 2-ны өдөр зохион байгууллаа.
Тус систем нь хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн тухай олон улсын конвецид нийцсэн дотоодын генетик нөөцийн систем байх бөгөөд цаашид ургамлын генетик нөөцийн бүртгэл болон хяналтыг сайжруулах мөн бусад улс, орнуудтай шинжлэх ухааны судалгааны зорилгоор генетик нөөц солилцох боломжийг нэмэгдүүлэх юм.
Эх сурвалж: НҮБ-ын ХХААБ