• Эдийн засаг

    ТАТВАРЫН АЛБА ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАХ ДАРААГИЙН ШАТНЫ ЦАХИМЖИЛТЫН СУУРИА ТАВЬСНАА ЗАРЛАЛАА

    Ж.Туяа       
    Монголын татварын ерөнхий газраас  жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тиймээс өнөөдөр /2022.05.08/ Татварын ерөнхий газраас сэтгүүлчдэд хэвлэлийн хурал хийж, татвар төлөгчдийн өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл өглөө. 
    Энэ жилийн татвар төлөгчдийн өдрүүдийг иргэд, хуулийн этгээдүүдийг цахим үйлчилгээнд уриалах, цахим үйлчилгээний системүүдээ танилцуулах, цахим үйлчилгээг хэрхэн авах заавар, зөвлөгөөг хүргэх зорилготойгоор “Цахимаар үйлчлүүлье” уриатай тэмдэглэж буйгаа Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал холбогдох газар, хэлтсийн дарга нарын хамт мэдэгдлээ. Энэ үеэр Б.Заяабал “Татварын багц хууль 2019 онд шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Монголын татварын албаны үйлчилгээнд томоохон шинэчлэл хийгдэж, бүх үйлчилгээгээ зуун хувь цахимжуулж, дараагийн шатны цахимжуулалтаа эхлүүлж, хиймэл оюун ухааныг ашиглах сууриа  тавиад байна” хэмээн онцолсон юм. Хувь хүнтэй холбоотой бүх мэдээллийн “Ebarimt” аппликейшнд багтаасан бол аж ахуйн нэгжийн мэдээллийг “Etax” аппликейшнээр хөгжүүлсэн аж. Ингэснээр татварын албанд таньдаг хүн хайх шаардлагагүй болсон гэдгийг ч албаныхан тэмдэглэж байлаа.  
    Татварын ерөнхий газрын сүүлийн гурван жилд буюу 2020 онд 1.5 их наяд төгрөгийн, 2021 онд 7.1 их наядын, 2022 онд 9.3 их наяд төгрөгийн орлогыг тус тус төвлөрүүлсэн байна. Тухайлбал, өнгөрсөн оны тухайд орлогын төлөвлөгөөг 1.1 их наяд төгрөгөөр  давуулан биелүүлсэн гэсэн үг. 2023 онд 10.1 их наядын орлого  төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.  
    Мөн нэг онцлох зүйл нь татвар төлөгчдийн баярын өдрүүд эхэлж  байгаатай холбоотойгоор Татварын ерөнхий газраас бүхий л  татвар төлөгч  иргэн, аж ахуйн нэгжүүддээ талархлын батламж хүргүүлэхийн зэрэгцээ аж ахуйн нэгжийн хувьд татварын албанаас шинэчлэн тогтоосон бизнес үнэлгээгээр ямар үнэлгээ авсныг нь тодотгож талархал хүргүүлэх аж.
    Ингэхдээ 2022 оны шилдэг татвар төлөгчдийг хамгийн их, дунд, жижиг хэмээн сегментэлж, тус бүр 10 шилдэг татвар төлөгчийг алдаршуулж байгаа юм. Шилдэг татвар төлөгчдийн мэдээллийг доороос сонирхоорой. Эх орныхоо хөгжил дэвшилд баялаг бүтээж хувь нэмэр оруулж яваа татвар төлөгчдөд зориулсан “Татвар төлөгчдийн өдөр”-ийг энэ удаа 24 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж буй аж.

    Хамгийн их татвар төлсөн 10 ААН:

    Дунд сегмент:

    Жижиг сегмент:

    Бичил сегмент:

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...