• Эдийн засаг

    106.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГООД БАЙНА

    Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай 36-р тогтоолын хэрэгжилтийн хүрээнд энэ онд хөдөө аж ахуйн  салбарын 982 тэрбум төгрөгийн  хөнгөлөлттэй зээлийн  олголтын явцын ямар байгаа талаар тодруулга  хүргэе.  

    Тавдугаар сарын 26-ны байдлаар арилжааны банкуудад 2190 зээлийн хүсэлт ирээд байгаагаас 892 зээлдэгчид 106.7 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна.

    Олгосон зээлийг салбараар нь авч үзвэл хаврын тариалалттай холбоотойгоор дээрх олгогдоод буй зээлийн 55.5 тэрбум төгрөг нь газар тариалангийн салбарын 629 зээлдэгчид очжээ.

    Мөн хүнсний ногооны салбарын 154 үйлдвэрлэгч 4.3 тэрбум төгрөгийн зээл аваад байгаа бол 77 зээлдэгч 23.2 тэрбум төгрөгийн зээлийг тоног төхөөрөмжөө сайжруулахаар авчээ.

    Нийт олгоод буй  зээлийн 83 хувийг  Хаан банк, 11 хувийг Хас банк, үлдсэнийг нь Голомт банк олгоод байгаа аж.

    Эх сурвалж: ХХААХҮЯ

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...