МАЛ ТООЛЛОГЫН УРЬДЧИЛСАН ДҮНГЭЭР ХӨВСГӨЛ АЙМАГ ТЭРГҮҮЛЭВ
Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн ээлжит
тооллогыг өнгөрсөн
оны 12 дугаар сард багтаан улс орон даяар зохион байгуулсан билээ.
Тооллогын урьдчилсан дүнгээр 2023 оны 01 сарын 05-ны байдлаар 71,1
сая мал тоологдсон бөгөөд, өнгөрсөн онтой харьцуулахад 5,6 хувиар өссөн
үзүүлэлт юм.
Малын төрлөөр авч үзвэл, адуу 4.8 сая, үхэр 5,5 сая, тэмээ 470
мянга, хонь 32,7 сая, ямаа 27.6 сая тоологдсон байна.
2022 оны мал тооллогын
жилийн эцсийн урьдчилсан дүнгээр Хөвсгөл аймаг 6,3 сая, Архангай аймаг 5,9 сая,
Төв аймаг 5,11 сая, Хэнтий аймаг 5,1 сая, Сүхбаатар аймаг 4,6 сая мал тоолуулж
тэргүүлжээ.