• Эдийн засаг

    ЖДҮ-ийн зээлийн төсөл хүлээн авах хугацааг зарлалаа

    Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2023 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төсөл хүлээн авах үйл ажиллагаа хоёрдугаар сарын 09-нөөс гуравдугаар сарын 10-ны 08:30 цаг хүртэл хугацаанд зарлалаа цахим системээр хүлээн авч эхэллээ. 

    Энэ жилийн хувьд 28.4 тэрбум төгрөгийг жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын зээлд төсөвлөсөн байна. 

    “Энэ жилийн зээл олгох салбар чиглэлийг тогтоохдоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний салбарын болон модны  үр үрсэлгээний чиглэлийн үйлдвэрлэл эрхлэх зээл хүсэгчдэд түлхүү олгохоор төлөвлөсөн. Мэдээж импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, инновац, байгаль орчинд ээлтэй байх, загвар хоршоо байх, хүнсний бэлтгэн нийлүүлэгчийн сүлжээнд оролцогч аж ахуйн нэгжүүд гэх мэт салбар чиглэлийг оруулсан” хэмээн ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан онцоллоо. 

    Мөн Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд орон нутагт шилжиж очсон иргэнийг ажилд авсан, орон нутаг руу шилжиж очсон аж ахуйн нэгжийг илүү дэмжих бодлого баримталж байгааг ч тэрбээр мөн хэлсэн юм. 

    ЖДҮ-ийг хөгжүүлэхэд аймаг бүрт 700 саяас 1.2 тэрбум төгрөг хуваарилах бөгөөд Улаанбаатар хотын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд долоо орчим тэрбум төгрөгийг олгох аж. 

    2023 онд олгох хөнгөлөлттэй зээл олгох салбар 

    1.Хүнсний үйлдвэр

    • Сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр

    • Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр 

    • Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр

    • Хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэр

    2. Газар тариалан

    • Хүлэмжийн аж ахуй-Мод, жимс, хүнсний ногооны үр, үрсэлгээ /Тэрбум мод хөдөлгөөн/

    • Хүнсний ногооны зоорь, газар тариалангийн бүтээгдэхүүний агуулах

    • Эрчимжсэн мал аж ахуй

    3. Хөнгөн үйлдвэр

    • Оёмол бүтээгдэхүүний үйлдвэр

    • Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэр

    • Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэр

    4. Мал аж ахуй

    • Гахай, шувуу, зөгийн аж ахуй

    • Эрчимжсэн мал аж ахуй

    • Мал эмнэлгийн үйлчилгээ

    Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид зээлийг ЖДҮХСангаас шууд, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид арилжааны банкаар дамжуулж зээл олгох бөгөөд та аль ангилалд байгаа тухайгаа ЭНД дарж бүртгүүлэн тодорхойлолт авна уу.

    Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгүүлэх албан хүсэлтийн загвар татах бол ЭНД дарна уу.


    Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч та Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуульд заасны дагуу аль ангилалд байгаа талаарх тодорхойлолтоо www.burtgel.sme.gov.mn/ цахим эсхүл аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраас авна.

    Мөн жижиг, дунд ангилалд хамаарах үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид Капитрон, Голомт, Худалдаа хөгжил, Төрийн банк гэсэн арилжааны 5 банкаар дамжуулан олгож буй JICA-ийн  санхүүжилттэй “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах-II үе шаттай төсөл”-ийн жилийн 6%-ийн хүүтэй 10 жилийн хугацаатай төслийн зээлд хамрагдах боломжтой.

    Арилжааны банкаар дамжуулан олгож буй JICA-ийн санхүүжилттэй “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах-II үе шаттай төсөл”-ийн зээлд хамрагдахыг төсөл хүсвэл хүлээн авах хугацаа хамаарахгүй бөгөөд зээл хүсэгч та Хаан, Хас, Капитрон, Голомт, Худалдаа хөгжил, Төрийн банканд шууд хандана.

    Дэлгэрэнгүй мэдээлэл авах холбоос

    • www.sme.gov.mn веб хуудас,

    • “Жижиг дунд үйлдвэрийн газар / SME Agency of Mongolia” фейсбүүк пэйж хуудас,

    • “77485555-1” дугаарын утас, Аймгуудын “Хүнс, хөдөө аж ахуйн газар”-аас лавлана уу.

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...