Хоёр эрхмийн айлчлалын үр дүн, онцлох эшлэл: Антонио Гутерреш, Ван И
Шил дараалан
Монголд зочилсон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И,
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нарын айлчлал улс төр, эдийн
засгийн өндөр ач холбогдолтой айлчлал болон түүхэнд үлдэж байна.
Ван И сайд
наймдугаар сарын 7-8-ны өдөр айлчилсан бол Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио
Гутерреш наймдугаар сарын 8-11-ны өдөр айлчиллаа. Ван И сайдын айлчлалаар уул
уурхай, эрчим хүч, дэд бүтцийн шийдэл хүлээж байсан олон чухал тохиролцоог
хийсэн бол НҮБ-ын тэргүүний айлчлалаар Монгол Улсын дэлхийн тавцан дахь энх тайвныг
эрхэмлэгч тууштай байр суурийг нотлохын сацуу 30 гаруй жил монголчуудын хөдөлгөж
чадахгүй байсан Эгийн голын УЦС-ын төслийг гацаанаас гаргалаа. Эгийн голын УЦС
нь Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн горимын тогтвортой ажиллагааг
дээшлүүлэх, импортын эрчим хүчний хамаарлыг бууруулахад онцгой ач холбогдолтой
стратегийн төсөл юм. Эгийн голын УЦС-ын төслийг 2016 оноос БНХАУ-ын 1 тэрбум
ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр барилга угсралтын ажил эхэлсэн
ч ОХУ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргаснаар ажил саатсан. Өнгөрсөн
хугацаанд хийсэн судалгаагаар энэ төсөл ОХУ-ын Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын
усны нөөц горимд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн Монгол Улс
олон улсын тендер зарлаж, Франц Улсын компаниар биологийн нөлөөллийн судалгаа
хийлгэж байгаа бөгөөд эдгээр судалгааны дүнг ирэх оны ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн
хорооны хурлаар оруулж шийдвэр гарвал Эгийн голын усан цахилгаан станц төсөл
үргэлжлэх боломжтойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ноён Антонио Гутеррештэй уулзах
үеэрээ илэрхийлж дэмжлэг хүссэн юм.
Энэ төслөөс гадна
Монгол Улсын Засгийн газар Ховд аймгийн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн бүтээн
байгуулалтыг БНХАУ-ын санхүүжилтээр эхлүүлээд байгаа. Энэхүү төслийн бүтээн
байгуулалтыг эрчимжүүлнэ гэдгээ Ван И сайд хэллээ. Эрдэнэбүрэнгийн УЦС
баригдсанаар баруун бүсийг эрчим хүчээр найдвартай хангах боломжтой болох юм.
Ван И сайд
Монголд 4 дэх удаагаа айлчилсан бол Антонио Гутерреш НҮБ-ын Ерөнхий нарийн
бичгийн даргын хувиар анх удаа Монголд айлчиллаа. Антонио Гуттерешийн айлчлал
нь Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 61 жилийн ой, нутаг дэвсгэрээ цөмийн
зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд
оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлогтой. Айлчлалынхаа үеэр
ноён Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан өрнүүлж буй “Тэрбум
мод” хөдөлгөөнийг дэмжин, мод суулгасан бөгөөд модондоо “Энх тайван” гэсэн нэр
өгсөн. Мөн монгол айлд зочлон, монголчуудын соёл, ахуй амьдралтай танилцлаа.
АЙЛЧЛАЛЫН ҮР ДҮН,
ОНЦЛОХ ЭШЛЭЛ
НҮБ-ын Ерөнхий
нарийн бичгийн дарга Антионио Гутерреш:
-Дэлхий
дахинд энх тайван, амар амгалан байдал улам бүр хомсдож буй энэ үед энх тайвны
бэлгэ тэмдэг болсон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна
-Монгол
Улс цөлжилттэй тэмцэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Тэрбум мод” санаачилга
гарган, үндэсний хөдөлгөөн өрнүүлж байгааг сайшааж, НҮБ-ын зүгээс нийгэм, эдийн
засаг болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг
үзүүлэхээ мэдэгдлээ
-Монгол
Улсын нийт энхийг сахиулагчдад НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны хамгийн хүнд
хэцүү талбарт үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлэв.
-Олон талт
механизмд Монгол Улсын үзүүлж буй дэмжлэг нь НҮБ-ын Энхийг сахиулах үйлсэд
оруулж буй хувь нэмрээр хязгаарлагдахгүй юм. Монгол Улс бүс нутагтаа энх
тайван, аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Зүүн хойд Азийн аюулгүй
байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг гаргасан нь үүний
тод жишээ юм
-Монгол
Улс өөрийгөө төдийгүй бусад улсыг хангахуйц сэргээгдэх эрчим хүчний их нөөцтэй
тул сэргээгдэх эрчим хүчний салбарт тэргүүлэгч болох боломжтой. Монгол Улс
эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ эдийн засгийн боломжуудыг бий
болгож чадна гэж би үзэж байна. Мөн Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний
хангамжийн сүлжээнд зэсийн нөөцөөрөө томоохон тоглогч болох боломжтой юм
-Хөгжиж
буй орнууд эрчим хүчний хараат байдалд байж болохгүй. Тиймээс ЮНЕСКО-гийн
Дэлхийн өвийн 46 дугаар чуулганаар Эгийн
голын УЦС-ын судалгааны үр дүнтэй танилцаад, НҮБ энэ тал дээр бодлогын
дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв
-Монгол
Улсын Засгийн газар авлигын индексийг бууруулахын тулд төрийн үйлчилгээгээ
цахимжуулж, цахим засаглалд ахиц гаргаж буйг сайшаав
-Монгол Улсын Засгийн
газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн
хүрээнд хотын хүн амын төвлөрлийг сааруулах, орон нутгийг хөгжүүлэх, тэнд ажлын
байр олноор бий болгох бодлогын хүрээнд
НҮБ хот, хөдөөгийн төвлөрлийн үнэлгээ хийж өгөхөөр тохиролцлоо
-Монгол
Улс цөмийн зэвсгээс ангид гэдгээ харуулсаар байгаа. Энэ жишгийг бусад олон орон
дагана гэж найдаж байна
АЙЛЧЛАЛЫН ҮР ДҮН,
ОНЦЛОХ ЭШЛЭЛ
БНХАУ-ын Төрийн
зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И:
-Хилийн
боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохирч, боомтын
бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ
-Хятадын
далайн боомтуудаас Монгол Улсыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны тоог
тогтмолжуулна
-Замын-Үүд-Эрээн
боомтын төмөр замын галт тэрэг солилцооны хэмжээг нэмэгдүүлнэ
-Хилийн
боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж,
боомтуудыг дэлхийн стандартад нийцсэн жишиг боомт болгоно
-Хятадын
талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулна
-Ханги-Мандал
боомтыг төмөр замаар холбох асуудлаарх манай талын хүсэлтийг Хятадын тал
анхааралдаа авч, үргэлжлүүлэн ажиллана
-Эрдэнэбүрэнгийн
УЦС-ын санхүүжилтыг эцэслэн тохирлоо
-Монгол
Улсын Ерөнхийлөгчийн эхлүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг ч дэмжин
ажиллаж, хамтарсан төсөл боловсруулан ажиллана
-Монгол
Улсын талаас “Нэг-Хятад” бодлогыг тууштай дэмжиж байгаагаа дахин нотолж, бусад
улс орнууд Тайвань, Шинжаань, Хонг конгтой холбоотой Хятадын дотоод асуудалд
хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байгааг сайшааж, талархал илэрхийлж байна
-БНХАУ-д
суралцаж буй монгол оюутнуудыг
үргэлжлүүлэн танхимаар хичээллүүлэхээр то
-Иргэдийн
харилцан зорчих хөдөлгөөнийг хялбаршуулж сэргээхээр ярилцлаа.
А.ЧАНДМАНЬ